Нийгмийн хариуцлага

Касс Таун ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн компаний нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, соёл урлаг, нийгмийн халамжийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөр санаачлан ажиллаж ирсэн. Тэр дундаа байгаль орчныг сэргээх чиглэлээр “Монголын Мөрөөдлийн Ой” нэртэй томоохон төслийг санаачлан ажиллаж байна.

Байгаль орчин: “Монголын Мөрөөдлийн Ой” төсөл /2009-2019/

Мөрөөдлийн ой төсөл

Энэхүү төслийн гол зорилго нь сүүлийн үед идэвхитэй явагдаж буй цөлжилт, шар шороон шуургыг багасгаж газрын хөрсийг сэргээх бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 116 га газарт нийт 150 000 мод тарьж ойжуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Уг төсөл нь Монголд худалдаалагдаж буй Cass шар айраг тутмын борлуулалтын тодорхой хувиар санхүүжиж байна.
dream project
dream project-2

Соёл, урлаг
hamtlag

Хурд, Номин талст, Камертон, Ice Top, Digital, Сарантуяа, Сэрчмаа зэрэг Монголын сор болсон хамтлаг, дуучдын уран бүтээлийг дэмжин ажиллаж ирсэн.

Спорт

Монголын Таеквондогийн холбоотой 2000 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголд таеквондогийн спортыг хөгжүүлэх, олимпийн медалтнуудыг төрүүлэх зорилгоор олон тэмцээн уралдаанд хамтран ажиллаж байна.

Боловсрол

2002-2005 онд компаний нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр зарлан 100 оюутны жилийн сургалтын төлбөрийг ивээн тэтгэж ажилласан байна.

Нийгмийн халамж

Баянгол дүүргийн амжиргааны түвшин доогуур 50 өрхөд жил бүр эдийн засаг болон эд материалын тусламжийг байгуулагдсан цагаасаа хойш үзүүлсээр ирсэн.


Мэдээний ангилал


Касс таун ХХК


“Касс Таун” ХХК нь энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд ойн талаарх мэдээллийг доорх хуудаснаас аваарай.
Дэлгэрэнгүй