Avatar

“Мөрөөдлийн ой” үргэлжилсээр…

20 May 2014
No Comments
3,038 Views

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР’’-ийг угтан “МӨРӨӨДЛИЙН ОЙ” төслийн 2014 оны нээлт болж өнгөрлөө.

_MG_6260

_MG_6273

2014 оны гэж тодотгосны учир нь энэхүү төсөл 2009 – 2019 оны хооронд 10 н жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэхүү төслийн хүрээнд Төв Аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 116 га газарт 150 000 ширхэг мод тарьж ойжуулна.

_MG_6065 _MG_6184 _MG_6306 _MG_6396 _MG_6414  Untitled-1 Untitled-2 Untitled-3

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 63.5га-д 61 693ш мод тарьсан бөгөөд модны ургалт 90% тай байна.

Төслийн гүйцэтгэгчээр Ногоон Ази ТББ-ыг сонгосон нь бас учиртай. Учир нь Ногоон Ази ТББ нь 2000 оноос монголд мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд тарьсан модны 90% нь амьдарч байгаа туршлагатай хамт олон юм.

Энэхүү төслийн санхүүжүүлэлтийн гол эх үүсвэр нь “Cass” шар айрагны нэгж худалдан авалт тутмын 12 төгрөг байх ба төслийн хүрээнд нутгийн 30 гаруй иргэн тогтмол ажлын байртай болж амжиргаагаа дээшлүүлэн амьдарч байна.

Last



No Comments


Leave a Comment

Мэдээний ангилал


Касс таун ХХК


“Касс Таун” ХХК нь энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд ойн талаарх мэдээллийг доорх хуудаснаас аваарай.
Дэлгэрэнгүй