Бидний тухай

Эрхэм зорилго:
Зах зээлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд шуурхай хүргэхийн зэрэгцээ улс орон нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч үндэсний шилдэг компани байхыг зорино.

“Касс Таун” ХХК нь 1999 онд гадаад, дотоод худалдаа, рестораны чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өдгөө Монголын TOP-100 аж ахуй нэгжээр жил бүр шалгардаг үндэсний томоохон компани болж өргөжин тэлсэн байна. Энэ хугацаанд бид Ази болон Европын дараах орнуудаас шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг импортлон худалдаалж Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж ирсэн.

Үүнд:
– Солонгос: Cass шар айраг, Woongjin шүүс, Samyang бэлэн гоймон
– Герман: Beck’s шар айраг
– Бельги: Stella, Hoegaarden, Leffe шар айраг
– Орос: Слобода майонез, ургамлын тос

Цаашид үйл ажиллагаагаа өргөжин тэлж үндэсний шилдэг компани байхыг зорин ажиллана.


Мэдээний ангилал


Касс таун ХХК


“Касс Таун” ХХК нь энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд ойн талаарх мэдээллийг доорх хуудаснаас аваарай.
Дэлгэрэнгүй